
Ерөнхий сайд Н.Учрал мэдээлэл хийлээ.
Тэрээр "ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр, ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ нар өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан. ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаярыг албан тушаалаас нь чөлөөлөх захирамж гаргасан. УИХ-д танилцуулна.
Мөн ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг албан тушаалаас нь чөлөөллөө.
Д.Батлут сайд надад өргөдлөө өгсөн. Зэвсэгт хүчний ерөнхий командлагч өөрийн хүсэлтээр ажлаа өгч байгаа учир Батлан хамгаалахын сайдгүй байж болохгүй. Тиймээс өнөөдөр Д.Батлут сайдын өргөдлийг шийдээгүй. Дээрээс нь төрийн нарийн бичгийн даргынх нь бүрэн эрхийн хугацаа дууссан байсныг улираан томилсон.
Хөрөнгө хураах хуулийн төслийг ирэх долоо хоногт УИХ-д өргөн мэдүүлнэ. Авлигатай, шударга бус зүйлтэй хүний өөрийнгүй тэмцэнэ. Баялгийн хулгайтай нэр нь холбогдсон, тухайн үед төрд ажиллаж байсан төрийн өндөр албан тушаалтнууд бүгд шалгуулах ёстой. Танай, манай болон хүний өөрийнгүй шалгуулах ёстой. УИХ-ын гишүүний халдашгүй байдлын ард нуугдах эрх хэнд ч байхгүй. Гашуунсухайтын төмөр зам Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас эхлэлтэй. 2019 онд ҮАБЗ-ийг тэргүүлж байхдаа нууцад авч, шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотой зарим хүмүүс нь хил давж зугтаасан. Х.Баттулга Төгрөг нуурын ордыг хууль бусаар авсан асуудал ч замхарсан. Асуудлыг мухарлахгүй явсаар өнөөдрийн байдалд хүрээд байна. Тухайн үед хэн ҮАБЗ-д ажиллаж байсан, хэн шийдвэр гаргасныг ярих ёстой. Гашуунсухайтын төмөр замд олон улсын аудит оруулах чиглэлийг Чингис хаан баялгийн сан нэгдэлд өгсөн. Мөн дүгнэлтийг хуулийн байгууллагаар шалгуулах хугацаатай үүрэг өгч байна. Хугацаандаа биелүүлээгүй бол шат шатанд нь хариуцлага тооцно.
2018 оноос хойших МАН-ын санхүүд хөндлөнгийн аудит хийлгэнэ" гэв.