
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдаж байна. Хуралдааны үеэр Н.Алтанхуяг гишүүн "УИХ-ын чуулганы хуралдааны танхим цирктэй адилхан дугуй хэлбэртэй. Гэхдээ УИХ гэдэг циркийн манеж биш. Өглөө эрт ирсэн гишүүдийн нэрийг уншдаг, "Тэр гишүүний урилгаар тэр тэр орж ирлээ" гээд алга ташдаг гэх мэтээр УИХ циркийн манеж шиг боллоо.
Ард түмний итгэлийг хүлээж сонгогдсон УИХ-ын гишүүд мэтгэлцдэг болмоор байна. Сүүлийн үед УИХ-ын гишүүдийн хувьд Төрийн ордонд олон хүнийг танилцуулахаар оруулж ирэх нь чухал болоод ард түмний амьдралын төлөө мэтгэлцэх нь 17 дахь асуудал боллоо. Үнийн өсөлтийн талаар яримаар байна" гэв.