20-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 21-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгаар, 22-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан болон шороо шуурга шуурч, хүчтэй салхи шуургатай, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна.
Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -16...-21 градус, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Ерөө голын хөндийгөөр -7...-12 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө голын хөндийгөөр -3...-8 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +8...+13 градус, Говь-Алтайн нуруу, говийн бүс нутгийн хойд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар +3...+8 градус дулаан, бусад нутгаар +2...-3 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. 0...+2 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. 0...+2 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. 0...+2 градус дулаан байна.
05 цагт Улаанбаатар: -14 градус хүйтэн, харьцангуй чийг 70 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.