
Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн дасгалжуулагч Ч.Ижилболд Германы Бундеслигийн “Science city Jena” клубийн туслах дасгалжуулагчаар ажиллахаар болжээ. Тэрээр 2026-2027 оны улиралд ажиллах гэрээ хийсэн байна. Ингэснээр Ч.Ижилболд Монголын үндэсний дээд лигээс Европын клубт ажиллахаар болсон анхны монгол дасгалжуулагч боллоо.
“Science city Jena” клуб нь Йена хотыг төлөөлдөг мэргэжлийн баг бөгөөд 2025 онд Германы дээд лигт эргэн дэвшжээ. Тус клуб нь 2019 он хүртэл BBL-д тоглож байсан бөгөөд 2007 болон 2016 онд Германы хоёрдугаар түвшний лигийн аварга багаар тодорч байсан түүхтэй.