
УИХ-ын дарга С.Бямбацогт парламентын цахим хуудас хэрхэн шинэчлэгдсэнийг сэтгүүлчдэд танилцууллаа. Энэ үеэрээ цагийн асуудлаар байр сууриа илэрхийлэв.
Тэрээр "УИХ төсвийн тодотголыг хурдан хугацаанд баталбал ахмадуудын тэтгэвэр, төрийн албан хаагчдын цалин арваннэгдүгээр сарын 1-нээс нэмэгдэнэ. Мөн өвлийн бэлтгэл хангагдана. Хүнсний нөөц бүрдүүлэх Засгийн газрын санал хэрэгжиж эхэлнэ. Одоо нэг долоо хоногийн хугацаа алдахад төсвийн тодотголыг арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэх боломжгүй болно. Үүнийг УИХ-ын гишүүд ойлгож байгаа байх. УИХ-ын гишүүд хуралдаа сууж асуудал байвал хуралдааны танхимдаа ярилцаж хэлэлцэх хэрэгтэй байна. Хуралдаа ирэхгүй байгаа нь ард иргэдийнхээ эрх ашгийн төлөө ажиллахгүй байна гэсэн үг" гэв.