
Боловсролын сайд П.Наранбаяр мэдээлэл хийлээ.
Тэрээр "Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслөө танилцууллаа. Интернэт хэрэглэгч гурван хүн тутмын нэг нь хүүхэд байна. Цар тахлын үеэр хүүхдүүдийн цахим хэрэглээ нэмэгдсэн.
1129 хүүхдийн дунд судалгаа явуулахад өдөрт дунджаар дөрвөн цагийг цахим орчинд өнгөрүүлж байна.
Мөн эцэг эхчүүдийн дунд судалгаа явуулж үзэхэд хүүхдийнхээ цахим орчны хэрэглээг хянадаггүй гэдэг нь ихэнх хувийг эзэлж байна. Харин тэд энэ хуулийн төслийг батлахыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн.
Цахим орчны хэрэглэгчдийн насыг баталгаажуулдаг болно. Хуулийн төслийг УИХ-д өргөн барих эрхийг өгсөн.
"Аюулгүй сургууль" аргачлалын үнэлгээний тайланд дурдсанаар сурагчдын 79 хувь нь "Бид дээрэлхэлт дунд байна" гэсэн хариулт өгсөн байна. Тэдний 33 хувь нь "Сургууль дээрэлхэлтээс хамгаалдаггүй" гэж хариулсан байна.
Үе тэнгийн дээрэлхэлтийг аюулгүйн сүлжээнд авч үзэх ёстой. Сургууль дотор, сургуулийн гадна, гэр бүлийн хүрээ гэсэн аюулгүйн сүлжээ үүсгэх хэрэгтэй. Хүүхдийн аюулгүй байдлыг хангах аюулгүйн сүлжээний иж бүрэн бодлого боловсруулж эхэлсэн" гэлээ.