
“Милан-Кортина 2026” өвлийн олимпын наадмын нээлт эхлэхэд нэг хоног үлдлээ. Олимпын наадмын уран гулгалтын багийн төрлийн тэмцээн өнөөдөр Милан хотод эхэлнэ. Энэ удаагийн наадамд ОХУ-ын уран гулгагчид багийн төрөлд оролцохгүй болсон. Тиймээс олимпын наадмын эргэн тойронд АНУ, Канад, Итали, БНХАУ, БНСУ зэрэг орны тамирчид анхаарал татаж байна. Хэдийгээр өнөөдөр Миланд уран гулгалтын тэмцээн эхэлж байгаа ч тэртээ 70 жилийн өмнөх Кортина хотын дүр төрх анхаарал татсан хэвээр байна.
Олимпын наадам дөхөх үед олимпыг зохион байгуулах хотууд анхаарал татдаг. Тэртээ 70 жилийн өмнө Итали улс Кортина д’Ампеццод хотдоо анх цагаан олимпыг зохион байгуулж байв. Энэ улсын олимпын түүх нь энэ хотоос эхлэлтэй. Кортина д’Ампеццо хэмээх бяцхан хотод өвлийн олимпын VII наадмыг зохион байгуулсан нь түүх болж үлдсэн ч 70 жилийн дараа олимпын зарим төрлийг зохион байгуулсаар байна.
1956 оны энэ наадамд олон онцлох үйл явдал болсны нэг нь уран гулгалтын тэмцээн сүүлийн удаа задгай талбайд болсноороо онцлогтой байлаа. Энэ наадмаас АНУ-ын уран гулгагчид ганцаарчилсан төрлийн алт, мөнгө, хүрэл медалийг хүртсэн юм. Харин бүжгийн хосын төрөлд Австри, Канад, Унгарын хосууд шагналын тавцанд зогсож, задгай талбайн сүүлийн дүрслэлийг үлдээсэн байна. Кортинагийн аваргууд гэрэл зургийн хальсанд тод үлдэж, гадаа задгай талбайн гайхамшигт зураглал дэлгэцэнд мөнхлөгджээ.
1956 онд Кортина д’Ампеццод анхны олимпио авсан италичууд 2006 онд Турин хотод өвлийн ХХ наадмыг зохион байгуулж байв. Өвлийн олимпын арвин туршлагтай Италийн ард түмэн "Милан-Кортина"26 дахь наадмыг нээхэд бэлэн болжээ.


