
Улаанбаатарт өнөөдөр үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө -13...-15 градус хүйтэн.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9, зүүн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна.
Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -22...-27, Увс нуурын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -14...-19, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -4...-9, бусад нутгаар -10...-15 градус хүйтэн.