
Энэтхэгийн Дели хотод “жоомнууд” хэмээн нэрлэгддэг эсэргүүцэгчид баасан гарагт гудамжинд дахин олноороо жагсахаар төлөвлөж байна. Цагдаа нар хэдхэн хоногийн өмнө тэдний томоохон жагсаалыг зогсоож, хөдөлгөөний хоёр удирдагчийг шоронд хорьсон.
Сонгуулийн шинэчлэл шаардаж буй, залуусын удирддаг “Жоомнуудын Жаната нам” дэмжигчдээ худалдаа, үйлчилгээ төвлөрсөн хөл хөдөлгөөн ихтэй Коннот-Плейс дүүргийн Сентрал-парк цэцэрлэгт хүрээлэнд цуглахыг уриалжээ.
Сонгуулийн луйврын гэх асуудлыг эсэргүүцсэн хөдөлгөөн анх эхэлсэн ч өдгөө жагсаал цуглаан хийх эрхийн төлөөх өргөн хүрээний тэмцэл болж өргөжжээ.
Баасан гарагийн жагсаал замын хөдөлгөөн болон бизнесийн үйл ажиллагаанд саад учруулж болзошгүй гэсэн үндэслэлээр орон нутгийн нэгэн худалдаачин эсэргүүцлийн өргөдөл гаргасан ч Дели хотын Дээд шүүх пүрэв гарагт жагсаалыг хориглох шийдвэр гаргахаас татгалзжээ.
Пүрэв гарагт цагдаагийн удирдах албан тушаалтнууд уулзаж, жагсаал болж болзошгүй Коннот-Плейс орчмын аюулгүй байдлын зохицуулалт болон замын хөдөлгөөнд тавих хязгаарлалтын талаар хэлэлцжээ. Тус дүүрэг нь нийслэлийн худалдаа, үйлчилгээний хамгийн хөл хөдөлгөөнтэй бүсүүдийн нэг юм.