
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болж буй жүдо бөхийн Улаанбаатарын “Их дуулга” тэмцээний өнөөдрийн жингийн медалийн төлөө барилдах бөхчүүд шалгарлаа.
Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн финалын барилдаанд олимп, дэлхийн аварга Абэ Үта шалгарлаа. Тэрээр хагас шигшээд Арабын нэгдсэн Эмират улсын нэрийн өмнөөс барилдаж буй Б.Хорлоодойг ялж Италийн Одеттетэй барилдахаар боллоо. Б.Хорлоодой Испанийн жүдоч Торо Солеритэй хүрэл медалийн төлөө барилдана. Харин энэ жинд барилдсан манай дөрвөн жүдоч хоёрдугаар тойргоос тэмцээнээ дуусгалаа.
48 кг-ын жинд Японы Кога Вакана, БНХАУ-ын З.Венна нар алтан медалийн төлөө барилдахаар шалгарчээ. Энэ жинд барилдсан олимпын мөнгө, дэлхийн аварга, гавьяат тамирчин Б.Баасанхүү тэргүүтэй дөрвөн жүдоч хоёрдугаар тойргоос тэмцээнээ дуусгалаа.
Өнөөдөр дэвжээнд гарсан манай эмэгтэй жүдочдоос 57 кг-ын жинд Т.Ариузаяа долоодугаар байр эзэллээ.
Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Б.Сүхбат, 66 кг-ын жинд К.Ёолк нар хүрэл медалийн төлөө барилдахаар болсон байна.
