
Холбогдох хуулийг үндэслэн Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат нарыг томилуулахаар нэр дэвшүүлж буй саналаа УИХ-ын дарга С.Бямбацогт өчигдөр нэгдсэн хуралдаанд танилцуулсан. Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар нэр дэвшигч тус бүрээр ил санал хураалт явуулж, гишүүдийн 84 хувь нь дэмжсэнээр тогтоолын төсөл батлагдлаа.
Мөн бүрэн эрхийн хугацаа нь дууссан тул Г.Баясгаланг Цэцийн гишүүнээс чөлөөлөв.