
2026 оны 7 дугаар сарын 11-ний өдөр буюу Үндэсний их баяр наадмын нээлтийн арга хэмжээний үеийн цаг агаарын мэдээг цаг уурын байгууллагаас мэдээллээ.
Тодруулбал, өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд 11:00-12:00 цагийн хооронд бага зэргийн шиврээ бороо орно.
Иймд наадамд хүрэлцэн ирэх иргэд та бүхэн нимгэн хүрэм, борооны цув эсвэл шүхэртэй ирэхийг Цаг уур, орчны шинжилгээний газраас зөвлөлөө.