
Францын хойд хэсгийн далайн эргийн ойролцоо гарсан хоёр ойн түймрийн улмаас зуслангийн бүсэд байсан 1200 орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн гэж орон нутгийн албаныхан мэдээлжээ.
Францын хойд хэсэгт, Ла-Маншийн хоолойтой хиллэдэг Па-де-Кале мужийн захиргаанаас мэдээлснээр, хоёр түймрийн нэгийг хяналтад оруулсан боловч нөгөө түймрийн нөхцөл байдал “тааламжгүй” хэвээр байна.
Түймэр гарсан бүсэд хүрч ажиллахад хүндрэлтэй байгаа аж. Гал өмнө зүг рүү ямар нэгэн тархаж байна гэж захиргаа мэдэгджээ.
Түймэрт өртсөн зуслангийн газрын хүмүүсийг түр хоргодох байранд шилжүүлж байгаа аж.
Франц болон дэлхийн хамгийн хурдацтай дулаарч буй тив болох Европ бүхэлдээ ер бусын идэвхтэй ой хээрийн түймрийн улиралтай тэмцэж буй.
Өвөл харьцангуй их хэмжээний хур тунадас орсны улмаас ургамлын ургалт нэмэгдсэн ч дараа нь дараалан үргэлжилсэн халууны давалгааны үеэр ургамал хатаж, түймэр тархахад таатай нөхцөл бүрджээ.
Францын Байгаль орчны сайд Моник Барбю лхагва гарагт халууны давалгааны улмаас Францад шууд болон шууд бус зардал 15 тэрбум евро буюу 17 тэрбум ам.долларт хүрч болзошгүй гэж мэдэгджээ.