Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны нэгийн даваа өндөрлөлөө. Улсын баяр наадамд сумын заан цолтой 102 бөх барилдсанаас тав нэг даваад байна. Гурванх нь учраа бөх барилдаагүй бол хоёр нь аймгийн арслан цолтой бөхчүүдээр нэг давлаа.
Нэг давсан сумын заан цолтой таван бөх нь хоёрын даваанд дархан аварга Н.Батсуурь, улсын аварга П.Бүрэнтөгс, Г.Эрхэмбаяр, О.Хангай, С.Мөнхбат нартай барилдах юм. Хоёрын даваа 17.30 цагаас эхэлнэ.