
Монгол Үндэсний морьт харвааны 18 хурдан морийг Хан-Уул дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэр, Жаргалантын аманд бэлчээрт байхад нь 2025 оны зургаадугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө тууж, хулгайлсан хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Тус хэрэгт Э.Э нарын зургаан хүн холбогдсон бөгөөд морьдыг хулгайлч, мах нядлах газарт худалдан борлуулж, мөнгө угаасан хэрэгт Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэг (Олон тооны мал, бүлэглэж хулгайлах), 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мөнгө угаах)-т зааснаар яллах дүгнэлт үйлджээ.
Улмаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.