
Японы мэргэжлийн сүмо бөхийн энэ оны сүүлийн тэмцээн буюу Кюүшюү башё ирэх сард Фүкүока хотод болно. Зуны тэмцээнд тааруу амжилт үзүүлж жюүрёод барилдсан Тамаваши Б.Мөнх-Оргил 10 даваатайгаар есдүгээр сарын тэмцээнийг дуусгасан билээ. Тэрээр ирэх сарын тэмцээнд дээд зиндаанд барилдах болзлоо хангажээ. Жюүрёод унасан ч дахин дээд зиндаанд барилдах болсон Тамаваши Б.Мөнх-Оргил арваннэгдүгээр сарын 16-нд 42 нас хүрэх юм.
Түүний хувьд 2004 оны нэгдүгээр сараас эхлэн тасралтгүй барилдаж, Геннисийн номонд амжилтаа бүртгүүлсэн билээ.