
Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Гурвансайхан /1-р баг/ ''Морогийн ар'' гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг есдүгээр сарын 18-ны өдрийн 08:40 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авчээ.
Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, аврах 27, 73, 69 дүгээр ангийн алба хаагчид, Цагааннуур сумын мэргэжлийн анги, Ренчинлхүмбэ сумын мэрэгжлийн ангийн бүрэлдэхүүн 2 бүлэгт хуваагдан аймгийн төвөөс зүүн хойд зүгт 252 км, сумын төвөөс хойд 45 км-т гарсан уг түймрийг цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид гурав дахь өдрөө ажиллаж байгаа талаар тус аймгаас мэдээллээ.
