
Энэтхэгийн Гоа хотноо энэ сарын 20-28-ны өдрүүдэд болох 57 дахь удаагийн олон улсын кино наадамд дэлхийн улс орнуудын 230 гаруй бүтээлийг толилуулахаар болжээ.
Энэ жилийн наадмыг "Stories Without Borders" уриан дор зохион байгуулна.
Нээлтийн киногоор Польшийн найруулагч Павел Павликовскийн "Fatherland" бүтээлийг сонгосон бол хаалтын киногоор Сингапурын найруулагч Энтони Чений "We Are All Strangers" киног толилуулна. Харин наадмын гол бүтээлээр найруулагч Алина Шербаны "I Matter" киног нэрлэжээ.
Энэ удаагийн наадмыг найруулагч Ашутoш Говарикер удирдаж байгаа бөгөөд кино урлагаар дамжуулан улс үндэстэн, хэл соёлын ялгааг даван туулж, хүний нийтлэг туршлага, үнэт зүйлийг харуулахыг зорьж буй юм.