
БНСУ-ын Улсан хотод уламжлалт байт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. 38 орны 700 гаруй харваачид оролцож буй тус тэмцээнээс 30м, 70м, 90м болон 145 метрийн дэлхийн аваргууд тодорно. Өнөөдөр болсон уламжлалт харвааны 90 метрийн зайн харваанд Монгол Улсын даяар дуурсах мэргэн Л.Отгонбаяр мөнгөн медалийн болзол хангалаа. Тэрээр маргааш финалын харваанд өрсөлдөх юм.
Тэмцээний зай бүрт хувийн болон багийн төрлөөр шилдгүүдийг тодруулж байна.