
Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол энэ сарын 18-ны лхагва гарагт 13.00 цагт болно.
Энэ удаагийн тохиролд 2026 оны аравдугаар сарын 1-нээс 31-ний хооронд хийсэн худалдан авалтын төлбөрийн баримтууд хамрагдах юм. Иргэд аравдугаар сард хийсэн худалдан авалтынхаа төлбөрийн баримтыг Ebarimt системд бүртгэгдсэн эсэхийг шалгаж, сугалаанд оролцох боломжтой.
Сугалааны тохирол таарсан азтанд урамшуулал олгохдоо тухайн худалдан авалт хийсэн аймаг, дүүргийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувиар урамшууллыг нэмэгдүүлэн олгодог ба дэлгэрэнгүй мэдээллийг https://sugalaa.ebarimt.mn/ цахим хуудаснаас үзэх боломжтой.