Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй 3х3 дэлхийн цуврал тэмцээнд 10 орны баг оролцож байна. Төв талбайд болж буй “FIBA 3x3 Ulaanbaatar Women’s Series" тэмцээний аварга баг өнөөдөр тодорно. Улаанбаатарын тэмцээний хасагдах шатанд Тайланд, Япон, Герман, Филиппин, Франц болон БНХАУ-ын хоёр баг, Монголын “Улаанбаатар Амазонс” багууд шөвгийн наймд үлдлээ. Тэмцээний давуу эрхийн дагуу манай улсаас залуучуудын шигшээ багаар бүрдсэн “Монгол” болон “Амгалан” багууд тоглосон ч шилдэг наймд шалгарч чадсангүй.
Өнөөдөр “Улаанбаатар Амазонс” болон Францын U25 багийн тоглолтоор хасагдах шатны тоглолт эхэлнэ. Мөн шөвгийн наймд БНХАУ-ын хоёр баг оноолт таарчээ. Нөгөө хэсэгт Япон, Тайланд, Филиппин, Германы багууд багтсан байна.
“FIBA 3x3 Ulaanbaatar Women’s Series" тэмцээний хасагдах шатны тоглолт 15:00 цагаас төв талбайд эхэлнэ.
