
“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн өнөөдөр буюу аравдугаар сарын 23-нд Мишээл экспо төвд эхэллээ. Энэ сарын 25-ныг дуустал үргэлжлэх тус үзэсгэлэн 27 дахь удаагаа зохион байгуулагдаж, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулах, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талбар болж байна.
Энэ удаагийн үзэсгэлэнд Рэд Рок Холдинг ивээн тэтгэгч байгууллагаар оролцож, Рэд Рок Ресорт болон Блак Рок Ресортын бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулж байна.
Горхи-Тэрэлжид байрлах Рэд Рок Ресорт нь байгууллагын хурал, уулзалт, арга хэмжээ, хамт олны аялалд түлхүү төвлөрдөг. Үүний зэрэгцээ гэр бүл, найз нөхдөөрөө байгальд амрах хэрэгцээг хослуулан хангаж байна.


Харин Хөвсгөл нуурын зүүн эрэгт байрлах тансаг зэрэглэлийн Блак Рок Ресорт нь нам гүм байгальд тухлан амрахыг хүссэн зочдод чиглэдэг. Өвөл, зуны олон төрлийн аяллын хөтөлбөрөөр дамжуулан Хөвсгөлийн байгалийг улирал бүр өөрөөр мэдрэх боломжийг санал болгож байна.
Тус хоёр ресорт жилийн дөрвөн улирлын турш зочин хүлээн авч, аялал, амралтын ялгаатай хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлдэг. Ингэснээр аялал жуулчлалын улирлын хамаарлыг бууруулж, жилийн турш аялах боломжийг нэмэгдүүлэх замаар салбарын тогтвортой өсөлтөд хувь нэмрээ оруулахыг зорьж байна.
Үзэсгэлэнг зорин ирсэн зочид Рэд Рок болон Блэк Рок ресортын үйлчилгээ, аяллын хөтөлбөр, байгууллагын хамтын ажиллагааны боломжийн талаар нэг дороос дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.