
Шатахууны үнэ, хомсдолыг эсэргүүцсэн иргэд өглөө 10 цагаас хойш Төрийн ордныг тойрон жагсаж байна. Жагсаалд оролцож буй иргэдийн зүгээс шатахууны хүртээмж, өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн өсөлттэй холбоотой асуудалд анхаарал хандуулахыг төр засгаас шаардаж байгаа юм.

14.30 цагийн байдлаар жагсагчид Энхтайваны өргөн чөлөө рүү нэвтэрч, Төв шуудангийн уулзварыг хаасан тул автозамын хөдөлгөөн бүрэн зогсоод байна.