
УИХ-ын хаврын чуулганы үеэр гишүүн О.Саранчулуун болон Ж.Баясгалан нар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн “Саадгүй байдал, хүртээмжийн тухай хууль”-ийг боловсруулж батлуулна хэмээн мэдэгдсэн.
Одоогийн байдлаар тус хуулийн төсөлд иргэд, иргэний нийгмийн байгууллагаас санал хүсэлт авч боловсруулж байгаа талаар цахим хаягтаа хуваалцлаа.
“Энэхүү хуулийн төсөл 2026 оны намрын чуулганд өргөн баригдана. Дээрх хуулийн төслийн гол зорилго нь тусгай хэрэгцээт иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг бага наснаас нь олон чадварт хөгжлүүлэх, барилга байгууламж болон дэд бүтцийг эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй уялдуулан байгуулах зэрэгт оршиж байгаа юм.
Тус хуулийн төсөлд https://d.parliament.mn/.../177ad3b7-580f-4d46-9285... линкээр орж саналаа өгөх бүрэн боломжтой.
Саадгүй байдал, хүртээмжийн тухай анхдагч хуулийг боловсруулах нь ХБХ нийгмийн харилцаанд эрх тэгш оролцох, нийгмийн үйлчилгээ авах, хөдөлмөр эрхлэлт, сурч боловсрох эрхээ эдлэх суурь нөхцөлийг бий болгох, улмаар бусдаас хараат бусаар бие даан амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэхэд чухал шийдвэр болно.