БНХАУ-ын Нанжинь хотод болсон “Bank of Nanjing Marathon” олон улсын марафон гүйлтийн тэмцээнд Монголын үндэсний шигшээ багийн тамирчид амжилттай оролцлоо. Манай тамирчдаас эрэгтэйчүүдийн 42,195 км-ийн марафонд Ж.Олонбаяр 2:13:42 цагийн амжилтаар тавдугаар байр эзэлж, дэлхийн чансааны оноогоо ахиуллаа. Энэ тэмцээнд Кени, БНХАУ, Этиопын тамирчид медальт байранд шалгарсан байна.
