
Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос Филиппинд "FIBA 3x3 Manila Women's Series" тэмцээнийг зохион байгуулж байна. Тэмцээний хэсгийн тоглолтууд өчигдөр болж шөвгийн наймд өрсөлдөх багууд тодорлоо. Монгол Улсын хоёр баг хэсгээсээ шалгарч шилдэг наймд багтаж хагас шигшээд тоглох эрхийн төлөөх шийдвэрлэх тоглолтыг өнөөдөр хийнэ.
А хэсгийн хоёрт бичигдсэн “Улаанбаатар Амазонс” АНУ-ын багтай хасагдах шатанд таарлаа. Харин Монголын залуучуудын шигшээ баг Азарбайжаны багтай тоглоно. Хэрвээ манай хоёр баг өрсөлдөгчөө хожвол хагас шигшээд таарах юм.
Нөгөө хэсгээс БНХАУ-ын хоёр, Латви, Германы багууд наймд үлджээ.
Өнөөдрийн тоглолт 16:00 цагаас эхэлнэ.
