Японы мэргэжлийн сүмо бөхийн нэгдүгээр сарын тэмцээн буюу Хацү башё үргэлжилж байна. Энэ башёд манай 24 бөх барилдаж буй. Дээд зиндаанд барилдаж буй манай бөхчүүд амжилттай барилдаж, тэргүүлж эхэллээ.
Башёгийн тав дахь өдрийн дараа нэг ч унаагүй бөхчүүд дунд Монголын бөхчүүд бичигдлээ. Өнөөдрийн барилдааны дараа Ошома П.Дэлгэрбаяр, Абигийн хамтаар 5-0 гэсэн амжилттайгаар тэргүүлж эхэллээ. Том цолтнуудаас озэки Аонишики болон ёкозүна Оносато, Хоошёорюү С.Бямбасүрэн нар 4 даваа, 1 унаатайгаар тэргүүлэгчийн хоёрдугаар эгнээнд бичигдэж эхэллээ.
Маргааш башёгийн зургаа дахь өдрийн барилдаан болно.
