
ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрээр "Өнгөрсөн жил ган болсонтой холбоотойгоор тариалалт багассан. Үүний улмаас төмсний ургалт багассан. Тиймээс төмсний үр дутагдаж байна. Одоо импортоор оруулж ирэхээр ажиллаж байна. Хөнөөлт шавжнаас сэргийлсэн ургамлын хорыг мөн хэвийн оруулж ирнэ.
Гадаадаас импортоор авдаг зүйл дээр үнэ өсөх тохиолдол гарна. Ард иргэдэд хүрч байгаа будаа, ногооны үнийг өсгөхгүй байх тал дээр Засгийн газар арга хэмжээ авна" гэв.