
Их Эзэн Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-т зориулсан “Чингис хаан цом”-ын төлөөх үндэсний бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд үргэлжилж байна. Барилдааны нэгийн даваанд улсын дархан аварга Н.Батсуурь сумын заан П.Нямжавт өвдөг шороодлоо.
Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, сумын заан П.Нямжав нь өнгөрсөн ням гарагт болсон Гарди Менежмент ХХК-ийн нэрэмжит, аймаг цэргийн цолтой бөхийн барилдаанд түрүүлж, бөх сонирхогчдын анхаарлыг татаж буй.
Тэрээр энэ удаа улсын дархан аварга Н.Батсуурийг давснаар “Чингис хаан цом”-ын төлөөх барилдааны онцлох амжилтын нэгийг үзүүллээ.