
Узбекистаны чөлөөт бөхийн холбоо болон мэргэжлийн бөхийн PWL лигээс Ташкент хотод чөлөөт бөх болон сонгомол барилдааныг зохион байгууллаа. Уг барилдаанд манай улсаас гавьяат тамирчин Т.Тулга сонгогдсон. Тэрээр 70 кг-ын жинд нь дэлхийн аварга шалгарууах тэмцээний хүрэл медальт, Узбекистаны бөх Умижон Жалоловтай барилдаж 3:2-оор ялалт байгууллаа. Хоёр бөхийн тав дахь барилдаан нь боллоо. 2023 онд Бишкект болсон дэлхийн чансааны тэмцээний шөвгийн наймд хоорондоо таарахад Т.Тулга 6:5-аар ялж байжээ.
Энэ тэмцээнд ОХУ, Азербайжан, Япон, Киргиз, Узбекистан, Энэтхэг, Канад, Монгол зэрэг орны шилдэг бөхчүүд барилдлаа.