
Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд засварын газар шатаж байна гэсэн дуудлага өчигдрийн 17:49 цагт ОБЕГ-т иржээ.
Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн Ц-ийн эзэмшлийн 12х15 метрийн хэмжээтэй автомашины кузов засварын газрын дотор хэсэг болон дээврийн хэсэг шатаж байжээ. Мөн засварын газар дотор байсан "Prius" загварын суудлын автомашин, "RX450h" загварын суудлын автомашин, "Premio" загварын суудлын автомашин бүрэн шатжээ. Албан хаагчид галыг бүрэн унтраасан байна.