
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Уг хуулийн төсөлд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах зохицуулалтыг нарийвчлан тусгасан юм.
Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төсөл нь олны анхаарлыг татаж байгаа юм. Энэхүү хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт хэлэлцэхээр төлөвлөөд байсан ч хууль санаачлагч УИХ-ын даргыг шинээр сонгосны дараа хэлэлцүүлэх хүсэлт гаргасан юм. Тиймээс энэ долоо хоногоос хэлэлцэж эхэллээ. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.