
Мэдээлэл технологийн багийнхны маань хэдэн сарын хөдөлмөрийн үр шимээр хандалтын тоо (Page View) 5 саяас давлаа. Технологийн албаны дарга Б.Дашням: "Бид зөвхөн бүтээгдэхүүн санал болгохоос гадна хэрэглэгч бүрд тусгайлсан худалдааны экосистемийг бүрдүүлнэ"
Онлайн худалдааны хэв маяг хувьсан өөрчлөгдөж хиймэл оюун ухаанд (AI) суурилсан шинэ хэлбэрийн "AI шопинг агент" платформ цахим худалдааны (E-commerce) зах зээлд хүч түрэн орж ирж байгаа нь энэ салбарынхны анхаарлыг татаж байна.
Технологийн хөгжүүлэлтийн багынхны маань хэдэн сарын турш хийсэн судалгаа, хөгжүүлэлтийн үр дүнд тус платформ нь зах зээлд нэвтэрсэн даруйдаа чамгүй амжилт үзүүлж, нийт зочилсон хэрэглэгчдийн тоо 1 саяыг даваад байна. Хэрэглэгчдийн платформ дотор идэвхтэй үзэж сонирхсон нийт хуудасны хандалт (PV) 5 саяас давсан нь энэхүү үйлчилгээг зүгээр нэг удаагийн сонирхлоор зочлох төдий биш, хэрэглэгчдийг тогтвортой татаж, тэдний байнгын хэрэглээ болж буйг илтгэж байна.
“Monpang.mn”-д мэргэжлийн технологийн баг хамт олон ажилладаг ба уг багийг Б.Дашням удирдаж байна.
Түүний багийн хичээл зүтгэл, цахим худалдаанд 'шинэ хуудас' нээлээ.
Энэ удаад танилцуулагдсан AI шопинг агент нь уламжлалт хайлтын систем болон шүүлтүүрийн (filter) аргыг бүрэн халсан. Хэрэглэгчийн хэрэгцээ, сонирхол, хэрэглээний хэв маягийг бодит цаг хугацаанд (real-time) шинжилж, яг л нарийн мэргэжлийн арьсны эмч шиг хэрэглэгчид хамгийн оновчтой бүтээгдэхүүнийг санал болгон, харьцуулж өгдөг өндөр түвшний технологийг нэвтрүүлснээрээ давуу талтай.
Энэхүү шинэлэг үйлчилгээг алдаа мадаггүй төгс нэвтрүүлэхийн тулд Б.Дашням ахлагчтай Технологийн баг хэдэн сарын турш вэб зураглалаас эхлээд алгоритмын нарийвчлал, UI/UX (хэрэглэгчийн интерфэйс)-ийн оновчлол хүртэлх бүх процессыг гүйцэтгэсэн байна. Түүний багийнхан "Технологийн гүйцэтгэлийг төгс түвшинд хүргэхийн тулд багийн гишүүдтэйгээ олон шөнийг нойргүй өнгөрүүлж, өгөгдлийн дамжуулалтын (Data pipeline) урсгалыг шалгасан. 1 сая хэрэглэгчийн сонголт, 5 сая удаагийн хуудасны шилжилт нь манай багийн технологийн төлөөх зүтгэл зах зээлд өндрөөр үнэлэгдсэний хамгийн баттай нотолгоо юм" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
"Бидний хувьд энэхүү үзүүлэлт нь зөвхөн эхлэл бөгөөд Монголын цахим худалдааны тэргүүлэгч компани болох зорилгодоо нэг алхам ойртлоо хэмээн үзэж байна.”
Манай хамт олон 1 жилийн дотор борлуулалтын орлогоо 5 тэрбум төгрөгөөс дээш хүргэх бүрэн боломжтой хэмээн үзэж байна. Учир нь, бид өөрсдийн нөөц бололцоогоо зөвхөн онлайн худалдааны платформ төдийгүй, хиймэл оюун ухааны (AI) дэвшилтэт технологид суурилсан компанийн хувьд өргөжин тэлэх бүрэн боломжтой хэмээн үзэж үүнтэй холбоотойгоор хэд хэдэн төрлийн өөр төслүүд дээр ажиллаж байна.
Monpang-ийн Технологийн баг дэлхийн зах зээлд гарахын тулд дараагийн үеийн илүү боловсронгуй AI шопинг алгоритмыг нэвтрүүлэхээр бэлтгэж байна.
Monpang.mn технологийн багийн ахлагч Б.Дашням хэлэхдээ: "1 сая хэрэглэгч зочилсон явдал нь бидний аяллын дөнгөж эхлэлийн цэг юм. Цаашид Монголын хэрэглэгчдийн худалдан авалт хийхдээ хамгийн түрүүнд ханддаг 'Глобал AI шопинг платформ' болон хөгжиж, хэрэглэгчдэдээ илүү хялбар бөгөөд тухтай үйлчилгээг хүргэхийн тулд улам илүү хичээн ажиллах болно" хэмээсэн юм.
Монгол Улсын хил хязгаараас хальж, зэргэлдээх хотууд болон бусад улс орнуудын цахим худалдааны зах зээлд нөлөөгөө тэлж, зах зээлийн чиг хандлагыг өөрчлөхөөр зорьж буй Б.Дашням болон түүний Технологийн багийнхны технологид суурилсан цахим худалдааны ирээдүйг хэрхэн бүтээхийг хүлээх л үлдлээ.