Мэргэжлийн сүмо бөхийн намрын тэмцээн Токио хотод болж байна. Тэмцээний гурав дахь өдрийн барилдаанд озэки Киришима Б.Лхагвасүрэн маэгаширагийн 2-с барилдаж буй Такаясүд ялагдсанаар хоёр даваа, нэг унаатай боллоо. Такасү өнөөдөр ёкозүна Оносатотой барилдахаар оноолт таарсан байна.
Намрын тэмцээнийг ёкозүна Оносато, озэки Аонишики, Котозакура нарын долоо бөх 3-0 гэсэн амжилттай тэргүүлж байна.
Дээд зиндаанд анх удаа барилдаж буй дархан аварга Г.Өсөхбаярын хүү Тошинофүжи Ө.Дэмиджамц хоёр даваа, нэг унаатай боллоо. Хоёр өдөр дараалан даваа авсан Тошинофүжи өнөөдөр гурван даваатай Асакорюүтэй барилдахаар оноолт таарчээ.
