
Прокурорын байгууллага 2026 оны зургаадугаар сарын 08-наас 12-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 45,149 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ.
Дээрх хугацаанд 1,568 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 679 хэрэг шинээр нээж, 448 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.
Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 181, Өмчлөх эрхийн эсрэг 117, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 80, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 13, Авлигын эсрэг 11, Хүрээлэн байгаа орчны эсрэг 9, Хүний амьд явах эрхийн эсрэг 8, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 7, Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг болон Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэг тус бүр 6, Эдийн засгийн 4, Эрүүл мэндийн эсрэг болон Хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг тус бүр 2, Соёлын өвийн эсрэг болон Кибер аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг тус бүр 1 яллах дүгнэлт үйлдсэн байна.