
Шинээр байгуулагдсан Н.Учралын Засгийн газар өнгөрсөн бямба гаригаас бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэллээ. Ерөнхий сайдын УИХ-д сайд нараа танилцуулах үйл ажиллагаа баасан гаригт эхэлж бямба гаригт дууссан.
Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрынхаа анхны хуралдааныг бямба гаригт хийнэ хэмээн мэдэгдэж байсан ч хуралдаагүй. Тиймээс өнөөдөр анхны хуралдаанаа хийж байна. Засгийн газрын анхны хуралдаан 08:00 цагаас эхэлсэн юм. Хуралдаанаар Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэл, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар болон бусад асуудлыг хэлэлцэж байна.