
Дэлхийн хамгийн том криптовалютын бирж болох Binance пүрэв гарагт болсон их хэмжээний криптовалютын хулгайн дараа хэрэглэгчдийнхээ мөнгө татан авах үйлчилгээг үе шаттайгаар сэргээж эхэлжээ. АНУ-ын эрх баригчид уг халдлагын ард Умард Солонгос байгаа гэж буруутгаж байгаа юм.
Тус бирж пүрэв гарагийн халдлагын дараа үйлчилгээгээ түр зогсоож, аюулгүй байдлын шалгалт болон системийн зөрчлийн мөрдөн шалгалт явуулgyням гарагт зарим үйлчилгээгээ дахин нээжээ.
Binance халдлагад өртсөн хөрөнгийн ойролцоогоор 95 хувийг нөхөн бүрдүүлсэн гэж мэдэгдсэн байна. “Хулгайлагдсан хөрөнгөөс үүдэх санхүүгийн хохирлыг манай хэрэглэгчид бус, Binance өөрөө хариуцна” гэж тус компани ням гарагт X нийгмийн сүлжээнд нийтэлсэн мэдэгдэлдээ дурджээ.
Биткойн, Эфириум зэрэг томоохон криптовалют болон зарим тогтвортой койны үйлчилгээг дахин нээсэн бөгөөд мөнгө татан авах ажиллагааг үе шаттайгаар сэргээж байгаа аж.
Үйлчилгээ сэргэхтэй зэрэгцэн хэрэглэгчдийн хүсэлт огцом нэмэгдсэнээр гүйлгээ саатаж болзошгүйг бирж анхааруулжээ. Мөн гүйлгээ нь амжилтгүй болсон хэрэглэгчдэд хэсэг хугацааны дараа дахин оролдохыг зөвлөв. Аюулгүй байдлын шалгалт дуусахын хэрээр бусад үйлчилгээгээ нээгдэнэ. Мөн хулгайлагдсан хөрөнгийг мөрдөн тогтоож, буцаан авахын тулд хууль сахиулах байгууллагууд болон салбарын түншүүдтэй үргэлжлүүлэн хамтран ажиллаж байгаагаа тус компани мэдээлжээ.