
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх албан тушаалаасаа чөлөөлөгдөж шалгуулах хүсэлтээ өчигдөр илэрхийлсэн. Үндсэн хуулийн 37 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт “Ерөнхийлөгч огцорсон, нас нөгчсөн, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн бол Ерөнхийлөгч шинээр сонгогдож тангараг өргөх хүртэл бүрэн эрхийг нь Улсын Их Хурлын дарга хэрэгжүүлнэ. Энэ тохиолдолд Улсын Их Хурал Ерөнхийлөгчийн сонгуулийг дөрвөн сарын дотор зарлан явуулна” хэмээн тусгасан байдаг. Хэрвээ Ерөнхийлөгчийн бүрэн эрх 2026 оны арваннэгдүгээр сард дуусгавар боллоо гэж үзвэл 2027 оны гуравдугаар сар гэхэд сонгууль зохион байгуулах шаардлага үүснэ. Дөрвөн сарын хугацаа Ерөнхийлөгчийн бүрэн эрх дуусгавар болсон албан ёсны өдрөөс тоологдоно.
Тэгвэл Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр хийсэн мэдэгдлээрээ Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн товыг арванхоёрдугаар сарын 20-ноос өмнө тогтооно гэдгийг хэллээ. Мөн тэрээр намын даргын хувьд МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших хүнд гэмт хэрэг холбогдоогүй, өндөр ёс суртахуунтай байх шаардлагыг тавина гэв.