
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, 80 удаагийн ослын дуудлага бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 34 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 58 иргэнийг гаргаж, аюулгүй байдлыг ханган ажиллажээ.
Нийт дуудлагын 54 нь обьектын гал түймэр, 2 нь газар хөдлөлт, 2 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 22 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.