
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр 09.00 цагаас хуралдана. Байнгын хорооны хуралдаанаар АН-ын бүлгээс өргөн мэдүүлсэн УИХ-ын дарга нь нам бус байх агуулга бүхий хуулийн төслийг хэлэлцэнэ. Уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжсэн тохиолдолд УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонгохыг дэмжинэ гэдгээ АН-ын бүлэг илэрхийлсэн юм. Харин хуулийн төслийг нь хэлэлцэх эсэхийг дэмжээгүй тохиолдолд түүнийг УИХ-ын даргаар сонгохыг дэмжихгүй, эсрэг санал өгнө гэдгээ мэдэгдсэн.
Мөн УИХ-ын даргад нэр дэвшигч С.Бямбацогт АН-ын бүлгээс өргөн мэдүүлсэн хуулийн төсөл батлагдсан тохиолдолд намын гишүүнчлэлээсээ татгалзаж, 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдээд байна.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дараа 10.00 цагаас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай. Тус хуралдаанаар УИХ-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцэх юм.