
Хилчид өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын хил рүү зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус ан хийх гэж байсан дөрвөн иргэнийг илрүүлжээ. Улмаар хуулийн дагуу зохих арга хэмжээ авсан байна.
Мөн улсын хил тулсан зургаан удаагийн 11 мянга 216 тооны малыг илрүүлж, иргэдэд учирч болох 11 тэрбум төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлсэн гэдгийг Хил хамгаалах байгууллагаас мэдээллээ.