Өнгөрсөн шөнө Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13-р багийн нутаг дэвсгэрт Toyota Prius 20 маркийн авто машин зам тээврийн ноцтой осолд орж, машинд зорчиж явсан 7 хүүхдийн 3 нь харамсалтайгаар амь насаа алдсан эмгэнэлт хэрэг гарчээ.  Урьдчилсан байдлаар насанд хүрээгүй, 17 настай эрэгтэй  төрсөн ахын эзэмшлийн автомашиныг жолоодож явсан нь тогтоогдсон байна.

Аймгийн Онцгой комисс яаралтай хуралдаж, нөхцөл байдалтай холбогдуулан хүүхдийн баярын бүх арга хэмжээнүүдийг цуцалжээ. Тус хэрэгт Баян-Өлгий аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг явуулж байна.