
Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо-ны нэрэмжит "Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан 2026 оны тавдугаар сарын 01-ний өдөр буюу өнөөдөр Хүй долоон худаг, Цагаан хөтөлд зохион байгуулагдана. Тус уралдаан их нас, соёолон, сонгомол дунд насны ангиллаар зохион байгуулагдах юм.
"Дүнжингарав-2026" хаврын хурдан морины уралдаан нь бүсийн уралдааны ангилалд хамаарахгүй ММСУХ-ны нэрэмжит уралдаанаар энэ жил зохион байгуулагдах юм.