
Дөрвөн сансрын нисэгч НАСА-гийн Orion сансрын хөлгөөр сар тойрох түүхэн аялалдаа гарахдаа мэргэжлийнхэн бүгд хүлээн зөвшөөрсөн "доголдол"-ыг туршиж байгаагаа мэдэж байжээ. Энэ доголдол нь зарим шинжээчдийг уг нислэгийг хүнгүй хийхэд зөвлөхөд хүргэсэн асуудал юм. Гэсэн ч НАСА энэ асуудлыг хяналтдаа авсан бөгөөд хөлөг нисэгчдийг аюулгүй буцааж авчирна гэж итгэсээр байгаа аж.
Orion сансрын хөлөг нь Space Launch System-ийн дээд хэсэгт суурилагдсан байдалтайгаар Флорида муж дахь Кеннеди сансрын төвөөс хөөрөхийн өмнөхөн 2026.01.17 Асуудал нь хөлгийн доод хэсэгт байрлах тусгай бүрхүүл болох “дулааны хамгаалалт” (heat shield)-тай холбоотой. Энэ нь сансрын хөлөг дэлхий рүү буцах үед үүсэх хэт өндөр температурын нөлөөнөөс нисэгчдийг хамгаалах маш чухал эд анги юм.
Orion хөлгийн энэ хэсэг нь 2022 онд хүнгүйгээр хийсэн туршилтын Артемис I-ийн дулааны хамгаалалттай бараг ижил бүтэцтэй. Гэвч тэр нислэгийн дараа Orion хөлгийн дулааны хамгаалалт гэмтсэн нь НАСА-г уг асуудлыг нарийвчлан судлахад хүргэжээ. Хэдийгээр НАСА уг хамгаалалтыг дөрөвдүгээр сарын 1-нд хөөрөхөөсөө өмнө ашиглахыг зөвшөөрсөн ч аюулгүй гэж үзэж буй хүмүүс хүртэл тодорхойгүй эрсдэл байгааг хүлээн зөвшөөрч байжээ.
Сансрын нисэгч асан доктор Дэнни Оливас “Энэ бол гажсан дулааны хамгаалалт. Үүнд эргэлзэх зүйл байхгүй. Энэ бол НАСА нисэгчдэдээ өгөхийг хүсэх тийм хамгаалалт биш. Гэхдээ олон жилийн судалгааны дараа НАСА асуудлыг ойлгож, хянаж чадсан” гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
НАСА өнгөрсөн жил судалгаагаа дуусгасны дараа Aртемис II-т ашиглах Orion капсулыг өөрчлөлтгүйгээр ашиглахаар шийдсэн бөгөөд нислэгийн замыг бага зэрэг өөрчилснөөр нисэгчдийн аюулгүй байдлыг хангана гэж үзжээ.
Артемис I туршилтын нислэг дууссаны дараа буцаан авсан Orion сансрын хөлгийг Кеннеди сансрын төвд хүргэж, түүний дулааны хамгаалалтын бүрхүүлийг салган авч шалгасан гэж НАСА мэдээлжээ.НАСА нэгдүгээр сард хийсэн мэдэгдэлдээ “шийдвэр гаргахдаа бүх хүчин зүйлийг харгалзан үзсэн” бөгөөд Avcoat дулааны хамгаалалтын үйлдвэрлэлийн процессыг өөрчлөх нь өөрөө тодорхойгүй байдал дагуулна гэдгийг онцолсон байдаг. Өөрөөр хэлбэл, ямар ч хувилбар сонгосон тодорхойгүй эрсдэл бий гэсэн үг юм.
Aртемис II-ийн командлагч Рэйд Вайсман “Шалтгааныг олсон нь хамгийн чухал байсан. Хэрэв бид төлөвлөсөн шинэ орж ирэх замыг баримталбал энэ дулааны хамгаалалт аюулгүй” гэж мэдэгджээ.
Гэвч бүгд ингэж үзэхгүй байна.
Блок бүтэцтэйгээр угсарсан Orion дулааны хамгаалалтын бүрхүүл Isaac Watson/NASAДулааны хамгаалалтын мэргэжилтэн, НАСА-гийн судлаач асан доктор Чарли Камарда “Тэдний хийх гэж байгаа зүйл бол галзуу явдал” гэж хэлжээ.
Тэрээр 2003 оны Space Shuttle Columbia disaster (Колумбия осол)-ын дараа анхны нислэгт оролцож байсан туршлагатай бөгөөд Aртемис II-т хүн илгээхийг эсэргүүцэж байсан судлаачдын нэг юм.
Дизайны шийдвэр ба үүссэн асуудал
Orion капсул нь 20 жил хөгжүүлсэн, 20.4 тэрбум ам.долларын өртөгтэй систем бөгөөд сансрын салбарын зарим хэсгээс шүүмжлэл сонсож ирсэн.
Дулааны хамгаалалтад ашигладаг Avcoat материал нь анх Аполло хөтөлбөрийн үед хэрэглэгдэж байлаа. Гэхдээ үйлдвэрлэлийг хялбаршуулах зорилгоор анхны “зөгийн үүр” бүтэцтэй дизайныг өөрчилж, том блок хэлбэртэй болгосон нь дараагийн асуудлын үндэс болсон гэж үзэж байна.
Артемис I нислэгийн дараах дулааны хамгаалалтын бүрхүүл харагдаж байгаа бөгөөд дэлхий рүү буцах (reentry) үеэр уг хамгаалалтын том хэсгүүд тасарч унаснаас үүссэн хонхорхой, хөндий хэсгүүд2022 оны Aртемис I нислэгийн дараа дулааны хамгаалалтын хэсгүүд тасарч, хагарал үүссэн нь хэвийн бус үзэгдэл байв. НАСА-ийн дүгнэлтээр, материал хангалттай нэвчимтгий биш байсан тул дотор нь хий хуримтлагдаж, улмаар хагарал үүсгэсэн гэдэг.
Шинэ шийдэл - Нэвчих траекторыг өөрчлөх
Aртемис II-ийн хувьд НАСА хөлгийг дэлхийд буцаах замыг өөрчилсөн. Orion “skip reentry” буюу усан дээр чулуу үсрэх мэт атмосферийг шүргэж, дахин дээшлэх замаар буцаж ирдэг. Харин шинэ хувилбарт энэ хөдөлгөөнийг багасгаж, илүү огцом орж ирэхээр төлөвлөсөн. Ингэснээр дулааны дээд ачаалалд өртөх хугацааг багасгана гэж үзэж байна.
Зарим шинжээчид дулааны хамгаалалт буцаж ирэх үед заавал хагарна гэж үзэж байна. Гэхдээ хамгаалалтын доор байрлах нийлмэл бүтэц нь богино хугацаанд өндөр температурыг тэсвэрлэх чадвартай тул нэмэлт хамгаалалт болно гэж зарим судлаачид үзэж байна.
Гэсэн хэдий ч:
Судлаач Стив Скотти “Бидэнд хэрэгтэй хэмжээний өгөгдөл маш бага. Материал 20 секунд тутамд өөрчлөгдөж байдаг” гэжээ. Тэрээр мөн “Энэ бол бага эрсдэл биш, дунд зэргийн эрсдэл” гэж дүгнэсэн байна.
Avcoat материалыг 660 секундийн турш халаасан туршилтын өмнөх ба дараах үр дүн НАСА-гийн дотоод үнэлгээ ба шүүмжлэл
НАСА-гийн дотоод “Tiger Team” шинжээчдийн баг асуудлыг судалж, компьютер загварчлал ашиглан хагарал үүсэх нөхцөлийг тооцоолсон. Гэвч Камарда энэ загварчлал хэт хялбарчилсан бөгөөд бодит нөхцөлийг бүрэн илэрхийлж чадахгүй гэж шүүмжилжээ. Түүний үзэж байгаагаар илүү нарийн “мульти-физик” загварчлал шаардлагатай аж.
НАСА-гийн соёлын асуудал
Камарда НАСА-гийн байгууллагын соёл өөрчлөгдөж, удирдлагын шийдвэрийг дагах хандлага давамгайлж байгааг шүүмжилсэн юм. Тэрээр сансрын шаттлын бодит эрсдэл анх тооцоолсноос хавьгүй өндөр буюу 1:67.5 байсныг гэдгийг дурджээ.
Эцсийн үнэлгээ
Камарда Aртемис II хөтөлбөр амжилттай дуусна гэж үзэж байгаа ч энэ нь буруу шийдвэрийг зөв мэт ойлгуулах эрсдэлтэй гэж анхааруулсан. Оливас болон Камарда хоёр нэг зүйл дээр санал нийлж буй нь “Заримдаа бид зүгээр л азтай байдаг. Тэгээд тэр азаа чадвар гэж андуурдаг”.
Оливас нэмж хэлэхдээ “НАСА-гийн түүх төгс биш. Тиймээс юу болж байгааг асууж, шүүмжлэх нь зөв” гэжээ.