
Өчигдөр буюу аравдугаар сарын 4-нд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Баянзүрх багийн нутагт баавгай айлын гэр эвдэж сүйтгэсэн байна. Малчин айлын өвөлжөөндөө барьсан гэр рүү хүрэн баавгай дайрч, гэрийг эвдэж сүйтгэсэн байна.
Иймд малчид, иргэдийг баавгайтай тааралдвал:
* Баавгай руу ойртох, хөөх, чулуу шидэх, үргээх гэж оролдохгүй байх,
* Гүйж зугтахгүй. Тайван байж, баавгайгаас аажмаар холдох,
* Баавгайг хооллох, зураг авах зорилгоор дөхөж очихгүй байх,
* Хүүхдийг болон ахмад настныг ганцааранг нь гэрт үлдээхгүй байх, /ялангуяа өглөө эрт болон оройн цагаар болгоомжлох/
* Гэр, хашааны орчимд ил задгай хоол хүнс, хог хаягдал, малын тэжээл үлдээхгүй байхыг анхаарууллаа.