
2026–2027 оны хичээлийн жилийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл 2026 оны наймдугаар сарын 17-28-ныг хүртэл “E-Mongolia” системээр зохион байгуулагдах юм.
Энэ жил 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 31-ний хооронд төрсөн, зургаан настай хүүхдүүд нэгдүгээр ангид цахимаар бүртгүүлэх боломжтой. Урьдчилсан тооцоогоор Монгол Улсын хэмжээнд нийт 75,912 хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцах бөгөөд нийслэлд 37 926, орон нутагт 37 912 суралцагч хамрагдана.