
Тейлор Свифт, Трэвис Келси хоёрын хуримыг АНУ-д “Зууны хурим” гэж нэрлээд байгаа аж. Залуу хосууд долдугаар сарын 3-нд Нью-Йоркийн алдарт “Мэдисон Гардэн”-д хуримын ёслолоо хийхээр төлөвлөжээ. 20 мянган хүний багтаамжтай хүрээлэнд болох уг ёслол хотыг тэр чигээр нь хөдөлгөөнд оруулж, түгжрэл үүсгэх эрсдэлтэй.
Нью-Йорк хотын захиргаанаас долоодугаар сарын 2-4-нд буюу тэдний хуримын өдрүүдэд цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоох хэд хэдэн гудамжийг хаах хүсэлт гаргасныг мэдээллээ. Цэнгэлдэхийн дэргэд 1000 хүний багтаамжтай том асар барина. Хотын захирагч Зоран Мамдани “Нью-Йорк хот Тейлор Свифтийн хурим зэрэг томоохон үйл явдалд бүрэн бэлэн” гэж мэдэгдээд байгаа аж.
Харин Трэвис Келсигийн “Kansas City Chiefs” багийн тоглогчдыг “Marriott Marquis” зочид буудалд байрлуулах юм. Уригдсан зочдын дунд Селена Гомес, Жижи Хадид, Зои Кравиц, Сьюки Уотерхаус, эгч дүү Хаим, Эд Ширан нарын нэрс байгаа гэнэ.
Алдарт “Мэдисон Гардэн”-д 1974 онд дуучин Слай Стоун хуримаа хийж, бүх зочдоо алтан хувцастай ирэхийг даалгаж байжээ. Мөн 1982 онд Мүүний шашныг үндэслэгч Мүүн тус газарт 2000 хосыг зэрэг гэрлүүлж байсан түүхтэй.