
Францын Парис хотод болсон “Их дуулга” тэмцээний үеэр Олон улсын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Мариус Визер болон Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга нар Улаанбаатар хотод дөрвөн удаа “Их дуулга” тэмцээнийг зохион байгуулах гэрээнд гарын үсэг зуржээ. Энэхүү гэрээний сунгалт нь Монгол Улсыг олон улсад жүдогийн спортод чухал байр суурийг дахин нотолж байгааг Монголын жүдо бөхийн холбооноос онцоллоо.
Энэ жилийн тэмцээн “Лос-Анжелес 2028” зуны олимпын наадмын эрх олгох албан ёсны онооны циклийг эхлүүлэхээр болжээ.
Ташрамд дуулгахад, 2026 оны анхны “Их дуулга” болох Парисын тэмцээнд 81 орны жүдочид өрсөлдсөнөөс Монгол Улсын баг нэг мөнгөн медаль хүртлээ. Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Л.Энхрийлэн багийнхаа ганц медалийг авч багийн дүнгээр 13-р байрт жагслаа.