
Гадаад паспортын загвар шинэчлэгдсэн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархаад байгаа нь ташаа, үндэслэлгүй мэдээлэл болохыг Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар(УБЕГ)-аас мэдэгдлээ.
Өөрөөр хэлбэл, гадаад паспортын загвар, тодорхойлолтод нэмэлт, өөрчлөлт ороогүй аж.
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 155 дугаар тогтоолын хавсралтаар “Үндэсний гадаад паспортын загвар, тодорхойлолт”-ыг шинэчлэн баталсан. Энгийн гадаад паспортын хүчинтэй хугацааг 10 жил, 16 хүртэлх насны иргэнд таван жилээр олгож буй.
Иймд иргэд мэдээллийг шүүн тунгааж, худал ташаа мэдээлэлд автахгүй байхыг УБЕГ-аас анхаарууллаа.