
Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 34-р байрны хойд зам дагуу явган хүний гүүрэн гарц угсрах, суурилуулах ажил хийгдэж байна.
Энэхүү бүтээн байгуулалтын үеэр шөнийн цагаар авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж байгааг Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас мэдээллээ.
Гүүрэн гарц угсрахтай холбоотойгоор өнөөдрийн 22:00 цагаас наймдугаар сарын 31-ний 07:00 цаг хүртэл авто замын хөдөлгөөнийг хязгаарлах юм.
